Тагнуулын алба хаагчид гурван иргэний амь насыг аварчээ

Тагнуулын алба хаагчид гурван иргэний амь насыг аварчээ

Тагнуулын ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгааллаа.

Энэ тухай тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнийн 04:20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн нутагт оршин суух иргэний байшин шатаж, гал түймэр гарч байхыг харсан ТЕГ-ын Сэлэнгэ аймаг дахь газрын хоёр алба хаагч цаг алдалгүй ажиллаж, бага насны хоёр хүүхдийг ээжийнх нь хамт аварч амь насыг нь хамгаалжээ. Улмаар галын аюул зэргэлдээх айлын байшин руу дамжин тархахаас өмнө Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.

Тагнуулын байгууллагын алба хаагчийн болон иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний алтан амь насыг галын аюулаас аварсан алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Медиа чуулган нь Орос, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сэргээнэ” 2020-01-27

“Лос-Анжелес” багийн домогт тоглогч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. 2020-01-27

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс зогсооно 2020-01-27

Нийслэлийн “Шилэн барилга”-ыг худалдахаар болжээ 2020-01-27

Иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа 2020-01-27

Тагнуулын алба хаагчид гурван иргэний амь насыг аварчээ 2020-01-27

Хонконгийн онгоцоор ирсэн иргэнийг ТУСГААРЛАН үзлэг хийж байна 2020-01-27

Н.Номтойбаярын асуудлыг хоёр дахь байнгын хороо хэлэлцэж эхэллээ 2020-01-28

ШУУРХАЙ: Эрээн дэх 400 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ 2020-01-28

Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэлээ 2020-01-28

Дэлхийд адлагдсан Ухань хотынхон өөрсдөдөө урам өглөө 2020-01-28