Иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 46828 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна. Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 36 өрх дуудлага өгч, эмнэлгийн тулсамж үйлчилгээ зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтынхан автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад ажиллаж өнгөрсөн амралтын өдрүүдэд 2229 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж ажиллалаа. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол ирүүлээгүй. Гэхдээ түүхий нүүрсийг тээвэрлэн оруулж ирэх асуудал тасрахгүй байна” хэмээв. Харин агаарын чанарын хувьд өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад PM 10 37 хувиар, PM2.5 47 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг хотын Захирагч С.Амарсайхан гаргасан. Уг шийдвэрийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа. Мөн иргэдийг шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраас зорчихгүй байж, амны хаалт зүүж, гараа тогтмол  угаах зэргээр хувийн ариун цэврийг сайтар хангаж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн хүмүүс сэрэмжлүүллээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүүхэд нь ханиад хүрсэн бол 5 хоног цалинтай чөлөө олгоно 2020-01-27

“Медиа чуулган нь Орос, Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сэргээнэ” 2020-01-27

“Лос-Анжелес” багийн домогт тоглогч Коби Брайант нисдэг тэрэгний ослоор амиа алдлаа. 2020-01-27

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс зогсооно 2020-01-27

Нийслэлийн “Шилэн барилга”-ыг худалдахаар болжээ 2020-01-27

Иргэдийг хувийн ариун цэврээ сайтар хангаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа 2020-01-27

Тагнуулын алба хаагчид гурван иргэний амь насыг аварчээ 2020-01-27

Хонконгийн онгоцоор ирсэн иргэнийг ТУСГААРЛАН үзлэг хийж байна 2020-01-27

Н.Номтойбаярын асуудлыг хоёр дахь байнгын хороо хэлэлцэж эхэллээ 2020-01-28

ШУУРХАЙ: Эрээн дэх 400 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ 2020-01-28

Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэлээ 2020-01-28