Ботсванад олон зуун заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ

Ботсванад олон зуун заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ

Ботсванад сүүлийн гурван сарын хугацаанд 360 гаруй заан үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн гэж тус улсын байгаль хамгаалагчид мэдээлсэн байна.

Зарим сэг цөөрмийн ойролцоогоос олдсон бол зарим нь нүүрээрээ унаж үхсэн байсан гэж Их Британид төвтэй “National Park Rescue” байгууллагын төлөөлөгч Найл Макканн мэдээлжээ.

Ойролцоо байсан амьд заануудын хувьд тэнхээгүй болсон байсан бөгөөд нэг заан чиглэлээ өөрчилж чадахгүйгээр тойргоор алхаж байсан гэж ажиглагчид мэдээлжээ. Тус бүс нутагт байсан бусад төрөл зүйлийн амьтдад заануудтай ижил шинж ажиглагдаагүй байна.

Ботсвана улсын Засгийн газар үхсэн заануудаас цуглуулсан сорьцыг шинжилж байгаа боловч үхлийн шалтгааныг нь хараахан тогтоогоогүй байгаа ажээ.

Үхсэн заанууд өнгөрсөн тавдугаар сарын эхнээс олдож эхэлсэн гэж Н.Макканн мэдээлжээ. 130 мянга гаруй Африк заан байдаг Ботсвана нь хамгийн олон заантай улсад тооцогддог юм. Зааны сэгнүүд олдсон “Окаванго” бэлчирт Ботсвана улсын нийт зааны 10 орчим хувь нь амьдардаг байна.

Ботсванад 2014 оноос мөрдөж эхэлсэн заан агнах хоригийг өнгөрсөн онд цуцалсан нь олон улсын шүүмжлэлд өртөж байсан юм. Н.Макканны мэдээлснээр, заануудын соёог аваагүй байгаагаас үзэхэд энэ явдлыг хулгайн антай холбож үзэх боломжгүй ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадад автомашины борлуулалт сүүлийн гурван сард дарааллан өсөв 2020-07-03

“Брент” түүхий нефтийн үнэ нэг торх нь 43 ам.долларт хүрлээ 2020-07-03

Япон: “N700S” хурдны шинэ галт тэрэг газар хөдлөлтийн үеэр аяллаа хэвийн үргэлжлүүлнэ 2020-07-03

В.Путин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулсан ажлын хэсэгтэй уулзана 2020-07-03

Токиод өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 100 давлаа 2020-07-03

Ботсванад олон зуун заан үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ 2020-07-03

Япон К.Гоныг зугтахад тусалсан хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ 2020-07-03

Монгол Улс ШХАБ-ын гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ 2020-07-03

“Tesla” компани молекулын хувилагч машин бүтээнэ 2020-07-03

Тээврийн цагдаагийн албанд бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 14 автомашиныг гардууллаа 2020-07-03

АНУ-д 13 тонн хүний үс хураан авчээ 2020-07-03