АНУ нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцнуудаа Өмнөд Хятадын тэнгис рүү илгээжээ

АНУ нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцнуудаа Өмнөд Хятадын тэнгис рүү илгээжээ

АНУ нисэх онгоц тээвэрлэгч хоёр хөлөг онгоцоо БНХАУ-ын цэргийн сургуулилт болж буй Өмнөд Хятадын тэнгис рүү илгээжээ.

The Wall Street Journal” сонинд мэдээлснээр, “Nimitz”, “Ronald Reagan” хөлөг онгоц өнөөдөр /2020.07.04/ сүүлийн жилүүдэд хийгээгүй хамгийн өргөн хүрээний сургуулилтыг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай арлууд орчим эхлүүлж байна. Сургуулилтын хүрээнд хөлөг онгоцнууд дээр байрлаж буй нисэх онгоцнуудын бэлэн байдлыг шалгах аж.

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний контр-адмирал Жорж Уикофф энэхүү сургуулилтыг нь Хятадын цэргийн сургуулилтын хариуд зохион байгуулаагүй гэж тодруулаад гэхдээ Хятадын энэ ажиллагаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин энэ бүс нутагт байх шаардлагатайг харуулж байна гэж онцолжээ. Үүнээс өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хятад улсын Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай арлуудын орчим хийж буй цэргийн сургуулилт өдөөн хатгах шинж чанарыг агуулж байна гэж мэдэгдэж байсан билээ.

Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижян Хятад улс бүрэн эрхийн хүрээнд тус бүсэд цэргийн сургуулилт хийж байна гэж дурдаад Сиша арлууд нь Хятадын газар нутаг бөгөөд энэ асуудал ямар нэгэн маргаан дагуулах ёсгүй гэж мэдэгджээ.

Параселийн арлууд буюу Сиша арлууд болон хөрш Спратли бүлэг арал олон жилийн турш бүс нутгийн улс орнуудын дунд газар нутгийн маргааны гол бай болоод байгаа юм. Маргаан гол төлөв Вьетнам, Хятадын хооронд өрнөдөг бөгөөд Бруней, Малайз, Филиппин мөн эдгээр арлыг өөрийн эзэмшлийн гэж мэдэгддэг билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы охидын шинэ хамтлаг NiziU “MAKE YOU HAPAPY” анхны цомгийнхоо танилцуулгыг хийлээ. 2020-07-04

Жамаль Хашоггийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг шүүж эхэллээ 2020-07-04

Их Британийн цагдаа нар өргөн хүрээтэй тусгай ажиллагаа зохион байгууллаа 2020-07-04

БНХАУ-ын удирдагчийн төрийн айлчлалыг цуцлахыг шаардлаа 2020-07-04

АНУ-ын конгресс БНХАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах хуулийн төслийг баталлаа 2020-07-04

АНУ нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцнуудаа Өмнөд Хятадын тэнгис рүү илгээжээ 2020-07-04

Хятадад 80 тонн алттай холбоотой луйврын хэрэг илэрчээ 2020-07-04

АНУ-ын Дээд шүүх Макаогийн тэрбумтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов 2020-07-04

ДЭМБ “гидроксихлорохин”, ХДХВ-ний эмийн туршилтыг зогсоожээ 2020-07-05

600 секундэд 48 хот-дог идэж, рекорд тогтоолоо 2020-07-05

Kоронавирус Испаниас гаралтай гэсэн хачирхалтай дүгнэлт гаргажээ. 2020-07-05