Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэлээ
Эрүүл мэндийн яамнаас Австрали Улсад зорчиж очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар өнөөдөр /2020.01.28/ мэдээлэл өглөө.
Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Улаанбаатар хотоос энэ сарын 19-ний өдөр Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Коронавирусийн халдвар илэрсэн иргэн 34 настай, эрэгтэй хүн байна. Тухайн иргэн нь Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан. Шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь нэгдүгээр сарын 25-нд буюу өнгөрсөн бямба гаригт лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байна" гэлээ.
Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.