Дэлхийд адлагдсан Ухань хотынхон өөрсдөдөө урам өглөө

Дэлхийд адлагдсан Ухань хотынхон өөрсдөдөө урам өглөө

Коронавирусийн голомт болж, дэлхий дахинд ад үзэгдсэн БНХАУ-ын Ухань хотынхон өөрсдийгөө дэмжсэн, сэтгэл санаагаа сэргээх зорилготой нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгууллаа.

Малайз зэрэг зарим улс Ухань хотын иргэдийг хүлээн авахгүй гэж мэдэгдэн, зарим газарт Ухань гэдэг нэр “тахал” гэдэг үгтэй ижил мэт болж, дэлхий даяар ад үзэгдэж байгаа тус хотынхон өөрөө өөрсдийгөө дэмжихгүй бол хэн ч тэднийг тоохгүй гэдгийг ухаарчээ.

Өчигдөр 20.00 цагт Ухань хотынхон тагт, цонхоороо “Ухань, урагшаа. Ухань, бууж өгөхгүй” гэж хашгаран, сэтгэлээ чангалсан байна. Зарим дүүрэгт Хятадын сүлд дууллыг дуулж байлаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.