Н.Номтойбаярын бүрэн эрхийг 88.1 хувийн саналаар түдгэлзүүллээ

Н.Номтойбаярын бүрэн эрхийг 88.1 хувийн саналаар түдгэлзүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 88.1 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа.

Уг нь, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх өргөдлөө өгч, түүнийг нь хэлэлцэх байсан ч чуулганы хуралдаанд Н.Амарзаяа, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Я.Содбаатар, Сү.Батболд, Д.Ганболд, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, О.Содбилэг, Ундраа, Б.Энх-Амгалан, Ж.Батзандан, Д.Дамба-Очир, Д.Оюунхорол, Г.Солтан, Н.Учрал, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Наранхүү, Ш.Раднаасэд, М.Билэгт, Л.Мөнхбаатар, Д.саранчимэг, Г.Тэмүүлэн, Ц.Цогзолмаа, М.Энхболд нарын гишүүд орж ирээгүй юм.

Тиймээс УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх боломжгүй болсон. Оронд нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан тогтоолын төслийг олонхийн саналаар баталж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.