Ц.Нямдорж: Би элдэв хуйвалдаанд чинь оролцохгүй

Ц.Нямдорж: Би элдэв хуйвалдаанд чинь оролцохгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэнтэй холбогдуулан уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гишүүний бүрэн эрхийн асуудлаар УИХ шийдвэрээ гаргасан. Чөлөөлнө гэдэг бүр мөсөн явуулна гэсэн үг. Түдгэлзэнэ гэдэг буруугүй бол буцаад бүрэн эрхээ эдлэх асуудал үүснэ. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах, будлиулах жишиг тогтоох гэж байна. УИХ-ын дарга Та хурлыг хуулийн дагуу удирдах ёстой. Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ ингэж хянах юм байна л даа. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа мэдэж байна уу. Үндсэн хуулийн зарчмын асуудал. УИХ-ын дарга та хуулийн дагуу хурал удирдаагүй асуудлаар явна шүү. Та нар хамгаалж байгаа биш янаглан хорлох ажил хийх гэж байна. Би элдэв хуйвалдаанд чинь оролцохгүй. Би Н.Номтойбаяр гишүүнд бүх нөхцөл байдлыг ний нуугүй хэлсэн. УИХ-ыг удирдаж байгаа хүн ийм зүйл хийлгэх ёсгүй. Үндсэн хуулийн дагуу түдгэлзэх асуудлыг хэлэлцэх ёстой. Санал хураалтыг УИХ хийсэн. Үүнийг өөрчлөх оролдлого хийж Монголын хувь заяанд туйлын аюултай зүйл хийх гэж байна. Аваад үлдэх байсан юм бол санал хураалтаар аваад үлдэхгүй яасан юм бэ” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.