Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 1, 2-р хавьтлын иргэдийг тусгаарлалаа
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэсэн өгүүлэмжтэй 15 настай хүүхэд нас барсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал 15, хоёрдугаар хавьтал 11 хүн бий бөгөөд нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулжээ.
Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн ЗӨСТ-ийн есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан задлан шинжилгээ хийж сорьц авсан байна. Уг шинжилгээний урьдчилсан дүнгээр өвчтөнд тарваган тахалтай төстэй савханцар бактерлогийн болон сорьцын шинжилгээнд илэрчээ. Тиймээс нарийвчилсан PCR шинжилгээ хийлгэхээр дээжийг ЗӨСҮТ-д хүргүүлжээ. Урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр хүндэрч нас барсан гэсэн онош гарсан байна.
Тарваган тахал нь хоруу чанар ихтэй, уушгины хэлбэр нь коронавирустэй ижил хурдан явцтай байдаг тухай ЭМЯ-аас олон нийтэд мэдээлсэн юм. Түүнчлэн тарваган тахлын онц идэвхжилтэй энэ жил тарваганы мах хэрэглэхгүй байх, тарвага агнахгүй байхыг ард иргэдэд анхааруулсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.