Афганистанаас 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэг өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 18:20 цагт газардлаа.
“Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоцоор 51 энхийг сахиулагч эх орондоо ирээд байна.
Ингэснээр энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 113 энхийг сахиулагч эх орондоо ирлээ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.