Энэ ням гарагт мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын башё эхэлнэ
Японы нийслэл Токио хотод энэ сарын 19-нд мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын башё эхэлнэ.
Гэхдээ коронавирусний дэгдэлтийн улмаас 10 мянган хүний багтаамжтай Кокүгикан ордонд 2500 үзэгч оруулахаар төлөвлөжээ.
Мөн үзэгчид танхимд юм ууж, хоол идэж болохгүйгээс гадна бэлэг дурсгалын мухлагыг цөөлөх талаар зохион байгуулагчид ажиллаж байгаа гэнэ.
Үүнээс гадна бөхчүүдийг бие халаалт хийхдээ маск зүүхийг сануулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.