Хятадын Коммунист намын гишүүдэд АНУ-д зорчихыг хориглож магадгүй

Хятадын Коммунист намын гишүүдэд АНУ-д зорчихыг хориглож магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Хятадын Коммунист намын гишүүд, тэдний гэр бүлд АНУ-д нэвтрэхийг хориглох асуудлыг судалж байна гэж “The New York Times” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, өдгөө АНУ-д айлчилж буй ХКН-ын гишүүд болон тэдний гэр бүлийн гишүүдийн визийг цуцалж, Хятадын Ардын чөлөөлөх армийн алба хаагчид, БНХАУ-ын улсын үйлдвэрийн газрын дарга нарт АНУ-д зорчихыг  хязгаарлах асуудлыг мөн судалж байгаа аж. ХКН 92 сая гишүүнтэй тул энэ саналыг хэрэгжүүлэх туйлын хүнд байх болно гэж тус сонин онцолжээ. 2018 онд Хятадын нийт гурван сая иргэн АНУ-д зорчжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.