Дүүгээ нохойноос аварсан 6 настай хүүгээр “Avengers” баг бахархаж байна

Дүүгээ нохойноос аварсан 6 настай хүүгээр “Avengers” баг бахархаж байна

АНУ-ын Вайоминг мужид охин дүү рүү нь нохой дайрахад хамгаалж, аварсан зургаан настай Брижер Уолкер хүүгийн зоригийг АНУ-ын нэрт жүжигчин Энн Хэтэуй үнэлсний дараа олон нийтийн сүлжээнд алдаршаад байна. Энэ сарын 9-нд Брижерийн дөрвөн настай охин дүү рүү герман овчарк дайрчээ. Баатарлаг хүү дүүгээ нохойноос халхлахад нохой түүний нүүр рүү ноцож, хацрыг нь урсан байна. Брижер хүүд хийсэн мэс засал хоёр цаг үргэлжилж, 90 гаруй оёдол тавьжээ.

Аав нь түүнээс яагаад нохой, дүү хоёрын дундуур орсныг асуухад зоригт хүү “Хэрэв хэн нэгэн үхэх ёстой бол тэр нь би байх ёстой гэж бодсон” гэж хариулжээ.

Бяцхан хүүгийн нагац эгч өөрийн Инстаграмд Брижерийг “Avengers” киног үзэх дуртай гэж бичсэн нь алдарт жүжигчний анхаарлыг татжээ. Тэрбээр “Би “Avenger /өшөө авагч/” биш ч нэг супер баатрыг мэднэ” гээд түүнд түргэн эдгэрэхийг хүсэж Марк Руффало, багт чинь шинэ гишүүн хэрэггүй биз” гэж бичээд Брижер болон охин дүүгийнх нь гэрэл зургийг нийтэлсэн байна. Энэ нийтлэл нэг сая хүнээс лайк авч, олон мянган хүн хүүгээр бахархаж буйгаа илэрхийлжээ.

“Avengers” киноны гол дүрд тоглосон Марк Руффало, Том Холланд, Хью Жэкман, Захари Леви, ах дүү Руссо болон Робби Амелл нар Брижертэй холбогдсон аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.