Эрүүл мэндийн дэд сайдаар Ш.Анхмаа томилогдлоо
Монгол Улсын Засгийн газар өчигдөр /2020.07.16/ ээлжит бусаар хуралдаж, Ш.Анхмаа Эрүүл мэндийн дэд сайдаар томилсон. Тэрбээр өнөөдөр энэхүү үүрэгт ажлаа хүлээж авлаа.Түүнийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон яамны удирдлагын баг хамт олон хүлээн авч уулзлаа. Ш.Анхмаа нь 1975 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Хүүхдүүдийн хамт амьдардаг.
Ш.Анхмаа нь:
1992 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль,
1996 онд Хэл иргэншлийн дээд сургууль,
1999 онд МУИС,
2013 онд Их засаг их сургуулийг тус тус суралцаж төгссөн. Эрх зүйч, багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
1996-2004 онд Цагаан лавай дээд сургуульд багш, тэнхимийн эрхчлэгч,
2005-2008 онд Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Төслийн зохицуулагч,
2001-2016 онд Эмнести интернэшнл олон улсын байгууллагад Удирдах зөвлөлийн гишүүн,
2008-2011 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төслийн нэгжид ажилтан,
2011-2015 онд Швейцарийн хөгжлийн агентлагт Жижиг, дунд үйлдвэрлэл дэмжих хөтөлбөр /BPN/-ийн удирдагч,
2016-2020 онд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор тус тус ажиллаж байна. Улсад 22 жил ажилласан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.