Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчдын гэр бүлд хүндэтгэл үзүүллээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчдын гэр бүлд хүндэтгэл үзүүллээ

Цагдаагийн байгууллагаас түүхт ойн баярын өдрөө тохиолдуулан “Бид мартахгүй” өдөрлөг арга хэмжээг жил бүр зохион явуулдаг уламжлалтай билээ. Энэхүү өдөрлөг арга хэмжээний хүрээнд төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алба хаагчдынхаа гэгээн үйлсийг дурсаж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлдэг.

Энэ жилийн тухайд улс орны хэмжээнд үүсээд байгаа нөхцөл байдал, хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө өөрийн алтан амиа зориулсан 15 алба хаагчийн ар гэрийнхэнд гэрт нь тухайн үеийн ажиллаж байсан замын цагдаагийн нэгжийн дарга нар болон шинэ залуу алба хаагчдын төлөөлөл хүрэлцэн очиж хүндэтгэл үзүүлж, дурсамж гардуулсан юм.

\

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.