Б.Янжмаа: Сингапур улсад цагаач ажилчдын байранд коронавирусний халдвар гарчээ
Сингапур улсад цагаачлан ажилладаг иргэдийн дотуур байранд халдвар гарч, 315 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.
Дэлхий дахинд коронавирусний тархалтаар АНУ, Бразил, Энэтхэг улс тэргүүлж байна. АНУ-д өнгөрсөн 24 цагт 72 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 926 хүн эндлээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 3 сая 555 мянга болж, 137 мянга 800 гаруй хүн амиа алдаад байна. Сингапур улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 327 тохиолдол бүртгэгдэж, нийт 47 мянга 400 гаруй хүн халдварлаж, 27 иргэн амиа алджээ.
Өмнөд Амеркийн Бразил улсад 34 мянга 100 гаруй хүн коронавирусээр халдварлаж, 1163 хүн амь насаа алдлаа. Ийнхүү нийт халдвар авсан хүний тоо 2 сая 46 мянга гаруй болжээ. Бразил улсын хувьд тархалт оргил цэгтээ хүрсэн байгаа тул энэ боломжийг ашиглан халдварыг хяналтандаа авахыг ДЭМБ-аас зөвлөжээ.
Япон улсад 24 цагийн дотор 583 шинэ тохиолдол бүртгэгдсэний 293 нь нийслэл Токио хотын иргэн байна. Токио хотод сүүлийн өдрүүдэд халдвар тууштай нэмэгдэж байгаа тул дотоодын аяллын маршрутаас хасах шийдвэр гаргажээ.
Мөн БНСУ-д 39 шинэ тохиодол бүртгэгдсэн бөгөөд 28 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ. Сүүлийн өдрүүдэд гаднаас зөөвөрлөгсөн тохиолдол дотоодын халдварын тоог давж байгаа аж.
БНХАУ-ын эх газар 22 шинэ тохиодол бүртгэгдсэн бөгөөд 16 нь Шинжаан Уйгурын өөртөө засах орны иргэн юм. Шимфати хүнсний захын голомтоос халдварласан 335 хүний 13 нь эдгэрч, нийт 190 хүн эмнэлэгээс гарсан байна. Мөн тус улсад халдвартай нь шинжилгээгээр батлагдсан ч эмнэл зүйн шинж тэмдэггүй 18 тохиолдол бүртгэгджээ.
И.Даваадорж
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.