М.Нандин-Эрдэнэ оргил тулаан хийж ялалт байгуулав

М.Нандин-Эрдэнэ оргил тулаан хийж ялалт байгуулав

Өмнөд Солонгосын холимог тулааны Road FC холбооны тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэ Road FC холбооны ARC хоёр өдөрлөгт оролцон оргил тулаан хийж ялалт байгуулав.

Тэрбээр Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёнтэй хоёр дахь тулаанаа хийсэн юм.

Тэд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд анхны тулаан хийж, мөн л М.Нандин-Эрдэнэ ялалт байгуулж байсан юм.

Гэхдээ Ким Сэ-Ён тулааны үеэр М.Нандин-Эрдэнийг нүд рүү хуруугаа хийсэн хэмээн гомдол гаргаж, дахин тулалдах хүсэлтээ илэрхийлж байлаа. Үүнийг нь ч М.Нандин-Эрдэнэ хүлээн авч дахин тулалдсан нь энэ юм.

Манай улсын тамирчин өрсөлдөгчөө 1:58 секундэд хүнд цохилтоор буулгав авав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.