Согтуугаар хөдөлгөөнд оролцсон 110 жолоочид хариуцлага тооцов

Согтуугаар хөдөлгөөнд оролцсон 110 жолоочид хариуцлага тооцов

 Тээврийн цагдаагийн албанаас энэ амралтын өдрүүдэд согтуугаар  замын хөдөлгөөнд оролцсон 110 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ.  

Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох  эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 5 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 309 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.