ХӨСҮТ-д 74 иргэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар коронавирусээр халдварласан 74 иргэн эмчлүүлж байна. Эдгээрээс 64 иргэний биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн "COVID-19"-ын 287 тохиолдол бүртгэгдэж, 213 иргэн эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 42 хүн ажиглалт тандалтад байна.
Улсын хэмжээнд гурван лабораторид өчигдөр 330 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байсан 7 хүн, энэ сарын 4-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 253 иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэнгүй.
Мөн Дорноговь аймгийн Ханги-Мандалын боомтоор нэвтэрсэн 24, Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн 18 жолоочийн шинжилгээ халдваргүй гарчээ. Дархан-Уул аймагт тусгаарлааад буй 4 иргэн, ХӨСҮТ-өөс эдгэрч, сувилалд тусгаарлагдаж буй 24 иргэний хяналтын шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
И.Даваадорж
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.