АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй рэпер Канье Уэст сонгогчидтой хийсэн анхны уулзалт
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй рэпер Канье Уэст сонгогчидтой хийсэн анхны уулзалт дээр коронавирусний талаар хошигнож, хараал хэлж, дурсамжаа нулимс асгаруулан хуваалцаж, Библиэс иш татаж, сонгуулийн сурталчилгаагаа сонирхолтойгоор эхлүүлжээ.
Өмнөд Каролина мужид болсон арга хэмжээний үеэр 200 орчим хүн оролцжээ. “Бурхны өмнө бид бүгд тэгш. Бид бүгд Бурхны хүүхдүүд. Сайн, муу гэж байдаггүй, улаан, цэнхэр гэж байдаггүй /Бүгд Найрамдах, Ардчилсан намуудын өнгө/” Тиймээс миний үс хөх ягаан өнгөтэй байна” гэж Уэст онцолжээ. Тэрбээр эхнэр болох Ким Кардашьян нь хүүхэдтэй болсон тухай түүнд хэрхэн хэлж байсныг дурсан, эцэг нь үр хөндүүлэхийг хүссэн ч эх нь түүний амийг аварсан тухай дурсахдаа нулимс асгаруулжээ. Рэпер хүүхэд төрүүлсэн эх бүрд нэг сая ам.доллар өгөх ёстой гэж мэдэгджээ.
АНУ-ын ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах нам, Ардчилсан намын нэр дэвшигчид сонгогддог тогтсон уламжлал бий. Энэ жил тус хоёр намаас Доналд Трамп, Жо Байден нар дэвшиж байгаа билээ. Хамгийн сүүлд буюу 1992 онд ерөнхийлөгчид бие даан нэр дэвшиж байсан бизнесмен Росс Перо 19 хувийн санал авч байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.