Дэлхийн банкны тэргүүн зээлийн төлөлтийг хойшлуулахыг “20-ийн бүлэг”-т уриалжээ
Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс "Зээлийн төлөлтийг хойшлуулах санаалчилгыг" 2021 оны эцэс хүртэл сунгахыг “20-ийн бүлэг”-ийн орнуудад уриалаад, ингэснээр дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал хувь нэмэр оруулна гэж мэдэгджээ.
Д.Малпасс “20-ийн бүлэг”-ийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын цахим уулзалтын үеэр ийнхүү хэлжээ. “Бид энэхүү санаачилгын ачаар богино хугацаанд ихээхэн ахиц дэвшлийг гаргасан боловч цаашид илүү ихийг хийх шаардлагатай байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Дэлхийн банкны тэргүүн, цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг хэдэн 10 жилд байгаагүй гүн хямралтай тулгарч буйг онцлон хэлжээ. Мөн тэрбээр нэн ядуу орнуудын хувьд ядуурал хурдацтай нэмэгдэж, дундаж орлого буурч, өсөлт хасах үзүүлэлт рүү орж байгааг онцлоод, зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулахыг уриалжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.