Махны үнэ ӨСЖЭЭ
2020 он гарсаар махны үнийн өөрчлөлт ямар байгааг хүргэе. Өнөөдөр хоёрдугаар сарын 1-ний өдөр. Тэгвэл доорх статистик нэгдүгээр сарын 30-ны байдлаарх мэдээлэл юм.
Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт:
- Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9745 төгрөг
- Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11437 төгрөг байна.
Энэ нь нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногтой харьцуулахад:
- Үхрийн ястай махны үнэ 785 төгрөгөөр (7.4%)
- үхрийн цул махны үнэ 1271 төгрөгөөр (10.2%)-аар тус тус өсжээ.
Үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14000 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 1058 төгрөгөөр (12.2%), харин хонины цул махны үнэ 1055 төгрөгөөр (12.1%)-аар тус тус өсжээ.
Сарын сүүлийн долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13000 төгрөгөөр худалдаалж байна.
Статистикийн хорооны дараах үзүүлэлтүүдийг харахад махны үнэ 2019 оны нэгдүгээр сар буюу өмнөх оны мөн үеэс хоёр мянга гаруй төгрөгөөр өсжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.