Монгол Улсын 31 иргэн шинэ коронавирусын халдваргүйг БНХАУ-ын талаас мэдэгджээ.

Монгол Улсын 31 иргэн шинэ коронавирусын халдваргүйг БНХАУ-ын талаас мэдэгджээ.

Шинэ коронавирусын дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнээ хүсэлтийнх нь дагуу  Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эх орондоо шилжүүлэн авч ирээд байна. 31 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан, хяналтад байгаж байгаа билээ.

Тэгвэл Засгийн газраас өгч буй мэдээллээр БНХАУ-ын Ухань хотоос Монгол Улсын 31 иргэнийг манай талд хүлээлгэн өгөхдөө тэднийг  шинэ коронавирусын халдваргүй гэдгийг мэдэгдсэн юм байна.

Гэхдээ эрсдэлтэй бүс нутгаас ирж буй учир эдгээр иргэдийг мэргэжлийн эмч, хяналтын багийнхан стандартын дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж, тусгай бэлтгэсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулжээ.

Оюутнууд болон Ухань хотод очиж ажилласан ГХЯ, ХӨСҮТ-ийн албан хаагч нарын хамтарсан баг, нисэх багийн бие бүрэлдэхүүнийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаанд эмнэлгийн тусгай хяналтад авч, тусгаарлах юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.