Францад хурал, үзвэрийн танхимуудад амны хаалт зүүхийг шаардаж эхэллээ
Энэ даваа гарагаас Францад олон нийтийн газруудад амны хаалт зүүхийг шаардаж эхлээд байна. Тодруулбал, Францын Эрүүл Мэндийн сайдын мэдэгдсэнээр иргэд уулзалт, чуулганы танхим, кино театр, зочид буудал, онгоцны буудал зэрэг байгууллага, үйлчилгээний газар уруу нэвтрэхдээ амны хаалт зүүсэн байх ёстой болж байна.
Францын Засгийн газар ард иргэдийг амны хаалт зүүхийг албадсан энэхүү журмыг 8 дугаар сараас мөрдүүлэхээр төлөвлөж байсан ч шинэ коронавирусний эрсдэл өндөр байгаа учраас ийнхүү төлөвлөсөн хугацаанаас өмнө хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.