Оксфордын их сургуулийн вакцин нааштай үр дүн үзүүллээ

Оксфордын их сургуулийн вакцин нааштай үр дүн үзүүллээ

Их Британийн Оксфордын их сургуульд гарган авсан вакцин дархлааны хариу урвал үзүүлжээ. 1077 хүн оролцсон туршилтаар тарилга тэдний биед коронавирустэй тэмцэх эсрэг биет, “Т” эс үүсгэж буй нь харагджээ.

Одоогийн байдлаар гарсан үр дүн маш их итгэл найдвар төрүүлж байгаа боловч халдвараас хамгаална гэж үзэх болоогүй байгаа бөгөөд өргөн хүрээг хамарсан туршилтыг явуулж байгаа ажээ.

Их Британи 100 сая тун вакциныг хэдийн захиалжээ.

Вакцин хэрхэн үйлчилдэг вэ?

“ChAdOx1 nCoV-19” нэртэй вакциныг урьд байгаагүй хурдан хугацаанд бүтээж байгаа юм. Уг вакциныг шимпанзе сармагчинд томуу үүсгэдэг вирусийн генийг инженерчлэн бүтээжээ. Эрдэмтэд уг вирусийг ихээхэн өөрчилж, хүнд халдварлах боломжгүйгээс гадна коронавирустэй ижил харагддаг болгожээ.

Тэд коронавирусний “өргөст уургийн” генийн зааврыг вакциндаа шилжүүлсэн бөгөөд уг уураг нь вирус хүний биеийн эсүүдэд нэвтрэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг байна. Ингэснээр вакцин коронавирустэй төстэй зүйлийг үүсгэснээр дархлааны тогтолцоо үүнтэй хэрхэн тэмцэхээ сурах ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.