"Дакар-2022" Залуучуудын Олимпын наадам хойшиллоо
Саяхан онлайнаар зохион байгуулагдсан Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны 136 дугаар чуулганаар Африк тивд явагдах хамгийн анхных болох "Дакар-2022" Залуучуудын Олимпын наадмыг дөрвөн жилээр хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
Энэ нь цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал болон "Токио-2020" хойшилсонтой холбогдон гарах уралдаан тэмцээний хуваарьтай уялдуулан гаргасан хамтын шийдвэр байсныг талууд онцолжээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уг шийдвэрээ Сенегал улсын Ерөнхийлөгч М.Саллтай утсаар ярин тохиролцож гаргасан бөгөөд Африк тив дэх анхны Олимпын наадмыг 2026 онд зохион байгуулахаар тогтсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.