Коронавирусний эсрэг үр дүнтэй эсрэг биет илрүүлжээ
АНУ-ын Нью Йорк дахь Колумбын их сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн SARS-CoV-2 коронавирусийг устгах чадвартай эсрэг биетүүдийн холимог бэлдмэл гарган авчээ. “MedicalXpress” хэвлэлд мэдээлснээр, хүнд хэлбэрийн КОВИД-19-өөр халдварласан өвчтөнүүдэд вирусийг дарангуйлах чадвартай эсрэг биет илүү эрчимтэй бий болж байгааг эрдэмтэд тогтоожээ. Ийм өвчтөнүүдийн дархлааны тогтолцоо халдварын эсрэг хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн байна.
Эрдэмтэд вирусийг устгах чадвартай хэд хэдэн төрлийн эсрэг биет илрүүлсний дүнд эдгээрийн холимог бэлдмэл хүнийг халдвараас сэргийлээд зогсохгүй КОВИД-19 өвчнийг үр дүнтэй эмчлэхэд дэмтэй гэнэ.
Эрдэмтэд энэхүү бэлдмэлээ үхэр зусаг дээр туршсан бөгөөд цаашид бусад амьтан, хүн дээр туршихаар зэхэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.