“COVID-19”-ийн улмаас уушгиа солиулсан хүн эдгэж, эмнэлгээс гарчээ
БНХАУ-ын Хубэй мужийн иргэн 65 настай Сүй гэх эрэгтэйд өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд халуурах шинж тэмдэг илэрч, хоёрдугаар сарын 7-нд “COVID-19” халдвар авсан хэмээн оношлогджээ. Тэрбээр анх эрчимт эмчилгээний тасагт ECMO эмчилгээ хийлгэж, гуравдугаар сарын 18-нд Ухань их сургуулийн ардын эмнэлэгт шилжин эмчлүүлжээ. Харин дөрөвдүгээр сарын 20-нд тус эмнэлэгт байхдаа уушги шилжүүлэх мэс засал хийлгэсэн юм
Тэгвэл түүний уушгины ажиллагаа эрүүл хэвийн гэсэн оноштойгоор энэ сарын 21-нд Ухань их сургуулийн эмнэлгээс гарсан аж.
Сонирхуулахад, “COVID-19”-ийн халдварын улмаас уушгиа солиулсан тохиолдол дэлхийд 10 байгаа бөгөөд Сүй уушгины ажиллагаа хэвийн сайн гэсэн оноштойгоор эмнэлгээс гарсан анхны хүн болсон хэмээн CCTV мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.