Коронавирусний халдвартай байж болзошгүй жолооч нийслэл рүү орохоор явж байжээ

Коронавирусний халдвартай байж болзошгүй жолооч нийслэл рүү орохоор явж байжээ

Дорноговь аймаг дахь Замын-Үүд хилийн боомтоор БНХАУ-аас орж ирсэн авто тээврийн жолоочоос коронавирус илэрчээ.

Жолооч халуурсан шинж тэмдэгтэй байсан гэх ба түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарчээ. Түүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарласан байна. Мөн жолоочоос дахин шинжилгээ авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлэн шинжилж байгаа ба баталгаат хариу 24 цагийн дотор гарна гэдгийг албаныхан хэллээ.

Түүнчлэн халдвартай жолоочтой хавьталд орсон гэх нэг жолооч Улаанбаатар руу явж байсан гэх ба өчигдөр орой түүний байршлыг тогтоож тусгаарлаад байгаа аж. Өнөөдөр ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээний хариу гарна.   

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.