БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Цай Вэньруй Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийг их хурлын гишүүнээр дахин сонгогдож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсонд  нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

 Тэрээр манай хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын найрсаг харилцаа хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сайд  Д.Сарангэрэл хэлэхдээ Монгол-Хятад хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж ирсэнд баяртай байна. Цаашид энэ амжилтаа бататган  харилцаагаа идэвхжүүлэх, өргөжүүлэхэд бидний зүгээс хичээн ажиллах болно хэмээн онцлов.

Өнгөрсөн хугацаанд та бид хамтран монголын хүн амыг эрүүл байлгах, коронавирусээс хамгаалах чиглэлд үр дүнтэй хамтарч ажилласан. Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн Монгол Улсын байгаль дэлхийг эмчлэх, өвдсөн, тэнхээ нь суларсан байгаль ижийгээ хамгаалахад та бүхэнтэйгээ хамтран ажиллахад баяртай байна. Бидний энэхүү үйл хэрэг үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байна гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Коронавирусний халдвартай байж болзошгүй жолооч нийслэл рүү орохоор явж байжээ 2020-07-31

Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав 2020-07-31

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Мексикийн Гадаад хэргийн дэд сайдтай утсаар ярив 2020-07-31

Хичээл эхлэх бэлтгэлийг сайтар хангаж, эцэг, эхтэй хамтран ажиллахыг зөвлөв 2020-07-31

МЧБХ-ны удирдлагууд “Эко” спорт цогцолбор бэлтгэлийн баазад ажиллав 2020-07-31

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа 2020-07-31

Нөөцийн мах бэлтгэх үйлдвэрүүдэд тавих шаардлагыг танилцууллаа 2020-07-31

Цахим залилангийн хохирогч болохгүйн тулд бид юуг мэдэж байх ёстой вэ? 2020-07-31

Онцгой нөхцөлд ажиллаж буй байгууллагуудыг цахилгаанаар найдвартай хангахыг үүрэг болгов 2020-07-31

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье 2020-07-31

Д.Нямхүү: Коронавирусний халдвартай 66 иргэн хяналтад байна 2020-07-31