Хичээл эхлэх бэлтгэлийг сайтар хангаж, эцэг, эхтэй хамтран ажиллахыг зөвлөв

Хичээл эхлэх бэлтгэлийг сайтар хангаж, эцэг, эхтэй хамтран ажиллахыг зөвлөв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдын холбоо, Монголын хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбооны төлөөллийг урьж уулзлаа.

Сайд Л.Цэдэвсүрэн 2020-2021 оны хичээлийн жил цар тахлын нөхцөл, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эхлэх гэж байна, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эцэг, эхчүүдийн оролцоо, дэмжлэгтэйгээр нийгмийн энэ сорилтыг хамтдаа даван туулах ёстойг онцлов.

Боловсролын үйлчилгээг иргэнд хүргэх зорилго бүхий төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт тодорхой дэмжлэгийг төрөөс үзүүлнэ, тухайлбал, хүүхдийн эрүүл ахуйг хангах, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх сургууль, цэцэрлэгийн хичээлийн байранд гурваас доошгүй удаагийн халдваргүйжүүлэлт хийх зардлыг төрөөс шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.

Төрөөс хувийн сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын төлбөр тогтооход шууд оролцох эрх зүйн боломжгүй ч эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр, харилцан тохиролцож гэрээ байгуулан уян хатан шийдвэрлэхийг зөвлөлөө.

Холбоодын төлөөлөл төрийн сургуулиудтай хамтран, харилцан туршлага судлах, багш чадваржуулах, захирал, менежерүүдийн манлайллын сургалтуудыг шинэлэг хэлбэрээр хамтран зохион байгуулах, яамны зүгээс шийдвэр гаргахдаа төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн саналыг харгалзан үзэж, бодлогоор дэмжиж ажиллахыг салбарын сайдаас хүслээ.

Сайдын үүрэгт ажлаа аваад удаагүй ч чанарт суурилсан шинэчлэлийг хэрэгжүүлэх, багшаа хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах ажлыг эхлүүлж, хичээлийн гурван улиралтай болгож байгаад баяртай байгаагаа холбоодын зүгээс илэрхийлж, амжилт хүсэв.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЗУРХАЙ:Гэрээ хэлцэл байгуулахад сайн өдөр 2020-07-31

Нислэгийн үеэр нас барсан иргэний талаар УОК мэдэгдэл гаргала 2020-07-31

Коронавирусний халдвартай байж болзошгүй жолооч нийслэл рүү орохоор явж байжээ 2020-07-31

Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав 2020-07-31

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Мексикийн Гадаад хэргийн дэд сайдтай утсаар ярив 2020-07-31

Хичээл эхлэх бэлтгэлийг сайтар хангаж, эцэг, эхтэй хамтран ажиллахыг зөвлөв 2020-07-31

МЧБХ-ны удирдлагууд “Эко” спорт цогцолбор бэлтгэлийн баазад ажиллав 2020-07-31

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа 2020-07-31

Нөөцийн мах бэлтгэх үйлдвэрүүдэд тавих шаардлагыг танилцууллаа 2020-07-31

Цахим залилангийн хохирогч болохгүйн тулд бид юуг мэдэж байх ёстой вэ? 2020-07-31

Онцгой нөхцөлд ажиллаж буй байгууллагуудыг цахилгаанаар найдвартай хангахыг үүрэг болгов 2020-07-31