БНХАУ-аас өдөрт 300 гаруй иргэн ирж байна

БНХАУ-аас өдөрт 300 гаруй иргэн ирж байна

Өнөөдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар 28018 тохиолдол бүртгэгдэж, 550 хүн нас бараад байна.

Монгол Улсын хувьд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч сэжигтэй тохиолдлууд ажиглагдаж байгаа бөгөөд халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдол бүрийг илэрсэн даруйд ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт, шинжилгээ хийж байгаа юм. Сэжигтэй тохиолдол илэрч байгаа иргэдийн хувьд бүгд өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Монгол Улс шинэ коронавирусийн халдварын эрсдэл өндөр орны тоонд багтсан. БНХАУ-аас болон бусад орноос эх орондоо ирж буй монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. БНХАУ-аас гэхэд өдөрт 300 гаруй монгол иргэн  ирж байна. Эдгээр иргэд Монголд ирснээсээ хойших 14 хоногийн хугацаанд биеэ хянаж, өвчлөлийн шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд эрүүл мэндийн байгууллагад хандар хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.