Улсын онцгой комисс ӨНӨӨДӨР хуралдан
Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын онцгой комисс өчигдөр /2020.02.05/ Төрийн ордонд хаалттай хуралдсан билээ. Хуралдаанаар БНХАУ-аас импортоор оруулж ирдэг гахай, тахианы махыг оруулж ирэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн өвчлөл дэгдэж байгаатай холбогдуулан аль нэг эмнэлгийг суллаж, зөвхөн өвчилсөн хүмүүсийг эмчлэх зориулалтаар ашиглах зэрэг шийдвэрийг гаргасан юм.
Тэгвэл өнөөдөр /2020.02.06/ Төрийн ордонд Улсын онцгой комисс дахин хуралдана. Хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг дахин хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөжээ. Харин Улсын онцгой комиссын шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж Засгийн газар хуралдах эсэхээ шийдэх юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.