"COVID-19"-ийн эсрэг 6 вакцины туршилт сүүлийн шатандаа оржэ
Дэлхийн дахины хэмжээнд нийтдээ зургаан вакцин эмнэлзүйн туршилтын гуравдугаар шатандаа орсон тухай ДЭМБ-аас мэдээлсэн байна. Сүүлийн шатны туршилтад орсон шинэ коронавирусний эсрэг дээрх вакцинуудын гурав нь Хятадын компани, судалгааны байгууллагуудын бүтээгдэхүүн юм.
Гэхдээ эмнэлзүйн туршилтын сүүлийн шатандаа яваа вакцинуудын аль нэг нь үр дүнтэй байна гэсэн баталгаа байхгүй гэдгийг ДЭМБ-ын мэргэжилтэн онцолжээ. Дэлхий дахины хэмжээндээ "COVID-19"-ийн эсрэг вакцин гарган авах 160 гаруй төсөл, судалгааны ажил хийгдэж байгаагаас 20 гаруй нь хүн дээр туршигдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.