Дэлхий дахинд халдвар буурах хандлага ажиглагдахгүй байна

Дэлхий дахинд халдвар буурах хандлага ажиглагдахгүй байна

Дэлхий дахинд 24 цагийн дотор шинээр 284 мянган хүн коронавирусний халдвар авч, 66 мянга гаруй хүн эндсэн нь халдвар буурах хандлага ажиглагдахгүй байгааг харуулж байна гэж ДЭМБ-аас мэдээллээ. Хүн бүр энэхүү цар тахлаас өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга болох гараа савандаж угаах, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь юу юунаас илүү чухал байгаа юм.

Халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа улс орнуудаас Энэтхэг улсад хоногт 65 мянган тохиолдол нэмэгдсэн бол АНУ-д 62 мянга, Бразилд 49 мянган хүн шинээр халдварлажээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 5000 гаруй хүн халдвар авч, 129 хүн эндсэн байна.

“Ковид-19”-ийн халдварын эсрэг улс орнууд олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Тухайлбал, Сингапур улсын Ерөнхий сайд мэдээлэхдээ “Бид арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч биднээс үл шалтгаалан халдвар тархах аюултай байна” гэжээ. Судлаачид вакцин чухал ч вакцинаас илүү гараа савандаж угаах, хүн хоорондын зай барих, дархлаагаа дэмжих зэрэг арга нь чухал юм, вакцин дангаараа коронавирусний халдвараас хамгаалах арга хэмжээ болохгүй гэдгийг хэлж байна.

Японд өдөрт коронавирусний халдварын 1500 гаруй тохиолдол бүртгэгджээ. Иймээс иргэдийг айл хэсэхгүй байхыг анхааруулсан бол Англи, Шотланд улсад нүүрний хаалт хэрэглэхийг сануулсаар байгаа аж.

Түүнчлэн нэлээд олон оронд коронавирусний халдварын үед гар халдваргүйжүүлэгч, архи зэрэг бусад спирттэй зүйлийг сайн гэдэг буруу ойлголтоос болж найруулж ууснаас нас баралт гарсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.