Энэ долоо хоногт Монгол Улсад COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Энэ долоо хоногт Монгол Улсад COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй

Өчигдөр улсын хэмжээнд гурван лабораторид 592 сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсныг ЭМЯ-наас мэдээллээ.

Дээрх шинжилгээнд 7 сарын 20-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 265 хүний давтан шинжилгээ, 8 сарын 8-нд Токиогоос ирсэн 259 хүн, тусгаарлалтад буй 9 хүн, ХӨСҮТ-ийн 23 эмч, Дархан-Уул аймгийн 6 хүн, Сэлэнгэ аймгийн 1 хүний шинжилгээ багтжээ.

Харин өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч сувилалд шилжиж байна. Тэдний  нэг нь жолооч, хоёр нь Афганистанд алба хааж байсан энхийг сахиулагчид аж.

Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын батлагдсан тохиолдол 293, үүнээс 263 нь эдгэрээд байна. 

Одоо ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байгаагаас 29 хүний биеийн байдал хөнгөн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Нийтдээ ХӨСҮТ-д 56 хүн эмчилгээ, тандалт ажиглалтад байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр өглөө 6 цагт Франкфурт- Улаанбаатарын тусгай нислэгээр 260 хүн ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн байхгүй. 8 сарын 1-8-ийг хүртэл нийтдээ 4305 хүнд шинжилгээ хийсэн. Дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоц хүлээн авч 923 хүн, Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 243 жолооч, Замын-Үүдэд 150,  нийт 1322 хүн анхны шинжилгээнд хамрагдсан байна. Мөн 2983 хүнд давтан шинжилгээ хийсэн бөгөөд энэ долоо хоногийн бүх сорьцод коронавирус илрээгүй” гэв.

Өчигдөр шинээр 110 хүн тусгаарлагдаж, 57 хүн гэрийн ажиглалтад байна. Нийт тусгаарлалтад буй 3085 хүнд 33 их эмч, 86 резидент эмч, 69 төрийн албан хаагчид тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 76 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүнд байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдрөөс хийгдэх цэвэр, бохир усны болон цахилгааны шугам суурилуулах ажлууд 2020-08-09

ЭМЯ: Халдвар нэмж илрээгүй, гурван хүн эдгэрлээ 2020-08-09

Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг төрийн хамгаалалтад авна 2020-08-09

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Эхийн алдар” одон гардууллаа 2020-08-09

Манай улсад 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна 2020-08-09

Энэ долоо хоногт Монгол Улсад COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй 2020-08-09

О.Одгэрэл зааны хандивын аянд нэгдэхийг уриалж байна 2020-08-09

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 12 719 181 болжээ 2020-08-09

Хар сувдны нууц 2 МУСК 8-р сарын 21-ээс бүх кино театруудын дэлгэцнээ гарахад бэлэн боллоо. 2020-08-09

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бухимдлаа илэрхийлэв 2020-08-09

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна. 2020-08-09