Казахстанд халдварын тоо 98 мянга давлаа
Казахстан улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 872 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 98.701 болжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр Казахстанд зөөвөрлөгдөж очсон халдварын нийт тохиолдол 1218 болсон байна. Цар тахал эхэлснээс хойш тус улсад 72.273 хүн эдгэрчээ.
Казахстанд халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Туркийн эрх баригчид тус улс руу нислэг үйлдэхээ зогсоох шийдвэр гаргасан байна.
Коронавирусний халдвараар дэлхий дахинд 19.2 сая хүн өвчилж, 724 мянга гаруй хүн нас барсан бол эдгэрсэн хүний тоо 11.8 сая болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.