Минск хотод цугласан жагсагчд тарж тайван байдалдаа эргэн орлоо
Минск хотын төв дүүргүүдэд цугласан жагсагчдын дийлэнх нь тарж, хотын төв хэсэг тайван байдалдаа эргэн оржээ. Хүчний байгууллагынхан хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, зарим гудамжийг хаасан байна. Түүнчлэн цагдаа нар чанга яригчаар автомашины хөдөлгөөнийг зохицуулж, хотын төвд үлдсэн жагсагчдыг тарахыг уриалжээ.
Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа Минск хотын төвд жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Эхлээд жагсагчид Ялалтын талбай дээрх “Баатрын хот Минск” хөшөөний дэргэд цугларсан. Хамгаалалтын албаныхан шөнө дундын үед олон хүнийг тэндээс хөөн гаргаж, удалгүй жагсагчдыг Машеровын өргөн чөлөөнөөс гаргасан байна.
Жагсагчдыг тараахын тулд хүчнийхэн зөвшөөрөлгүйгээр усан буу, нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд үүний улмаас хүн бэртэж гэмтсэн байна. Минск хотын жагсагчдаас гадна хүчнийхэн Витебск, Бресте хотод хэв журам зөрчигчдийг саатуулжээ.
Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болж одоогоор Ерөнхийлөгч Александр Лукашенко сонгогчдын 79.7 хувийн саналыг авсан бол Светлана Тихановская 6.8 хувийн саналаар хоёрдугаарт жагсаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.