Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Хэнтий аймгийн засаг даргаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Хэнтий аймгийн засаг даргаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилжээ.
Энэ сарын долооны өдөр Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсон Ц.Идэрбат, Н.Ганбямба даргаас тамгаа гардан авлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба Хэнтий аймгийн бодлогын баримт бичгүүд, Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт, өвөлжилтийн мэдээлэл, төсөв санхүүгийн мэдээллийг гардуулан өгсөн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ: -“Бид нэг баг. Баг дотроосоо аймгийн Засаг дарга маань тодорч байна. Бид баг болж дөрвөн жил гар нийлэн ажилласан. Аймгийн маань эдийн засаг өнөөдрийн байдлаар 506,7 тэрбум төгрөгийн ДНБ-тэй, аймгийн төсөв 4.4 тэрбум төгрөгийн дансны үлдэгдэлтэй байна. Ингээд шинэ Засаг даргадаа гялалзсан сайхан амжилтыг хүсье” гэв.
Н.Ганбямба даргын хувьд Хэнтий аймгийн Засаг даргаар 2016 оноос сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаанд орон нутагтаа 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, олон арван бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийг шинэ шатанд хүргэж чадсан юм. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат орон нутгийн хөгжлийн хөрсийг амжилттай тавьж, дөрвөн гишүүнтэй мэт ажиллаж чадсанд Н.Ганбямба даргадаа талархлаа илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүслээ.
Ц.Идэрбат нь багш, Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр их сургуулиа дүүргэсэн, залуу боловсон хүчний нэг юм. Тэрбээр, 2008 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын орлогч, 2016 оноос Чингис хотын захирагчаар ажиллаж иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.