Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа

Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад дэмжлэг үзүүллээ.

Олон улсад дэгдсэн шинэ коронавирус “”COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, хүн ам, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, Техникийн хамтын ажиллагааны “Гамшиг, осол, цар тахлын үед гишүүн орнуудын эмнэлгийн үйлчилгээний болон техникийн чадавхыг бэхжүүлэх” INT0098 бүс хоорондын төслийн хүрээнд зарим гишүүн улсад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламж үзүүлсэн.

Манай улс тус төсөлд хамрагдан, нийт 511.6 сая төгрөгийн үнэ, өртөг бүхий зөөврийн рентген аппарат, “COVID-19” вирусний түргэн илрүүлэх PCR оношлуур, оношилгооны цомог, урвалж, хэрэглэгдэхүүн зэргийг хүлээн авлаа.
Уг дэмжлэг туслалцааг авахад Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Баттунгалаг, Байнгын төлөөлөгчийн газрын хамт олон идэвх санаачлагатай ажилласан бөгөөд эдгээр 42 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, оношилгоо, шинжилгээний урвалж, бодисыг цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгоход зориулж, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хуваарилан өгөх юм.

Эх сурвалж: Шадар Сайдын Хэвлэлийн Алба

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

2020.08.08-09-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлага бүртгэгджээ 2020-08-10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Хэнтий аймгийн засаг даргаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилжээ. 2020-08-10

Олон тооны бууны сум хулгайд алдагджээ 2020-08-10

Элс ачсан Хово маркын автомашин айлын байшин мөргөжээ 2020-08-10

Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв 2020-08-10

Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа 2020-08-10

Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна 2020-08-10

Чех улсаас 200 орчим монгол иргэн эх орондоо ирнэ 2020-08-10

Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал болж байна 2020-08-10

А.Амбасэлмаа: коронавирусний халдвар илрээгүй" гэж ярилаа. 2020-08-10

Архангайд осолдсон гэр бүлийн том охин нь БНСУ-д шархаа даалгүй нас баржээ 2020-08-10