Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд монголын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон юм.

Тэгвэл, 2020 оны 8-р сарын 09-ний өдрийн 09.30-20.00 цагийн хооронд зохион байгуулсан татан авалтаар нийт 61 иргэн улсын хилээр нэвтэрчээ. Эдгээрийн 29 нь Монгол Улсын, 32 нь ОХУ-ын иргэд байсан байна. Монгол Улсын хилээр шалган нэвтрүүлсэн дээрх иргэдийн 54-ийг Дархан-Уул аймагт, долоог нь Орхон аймагт тусгаарлаж, ажиглалтад аваад байна.

Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааны эхний өдөр буюу 8-р сарын 7-нд 15 иргэн, 8-нд 27 иргэн хилээр нэвтрээд байна. Алтанбулаг хилийн боомтоор иргэдээ татан авах ажиллагаа өнөөдрийн 18:00 цагт дуусна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Хэнтий аймгийн засаг даргаар Цагаанхүүгийн Идэрбатыг томилжээ. 2020-08-10

Олон тооны бууны сум хулгайд алдагджээ 2020-08-10

Элс ачсан Хово маркын автомашин айлын байшин мөргөжээ 2020-08-10

Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв 2020-08-10

Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа 2020-08-10

Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна 2020-08-10

Чех улсаас 200 орчим монгол иргэн эх орондоо ирнэ 2020-08-10

Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал болж байна 2020-08-10

А.Амбасэлмаа: коронавирусний халдвар илрээгүй" гэж ярилаа. 2020-08-10

Архангайд осолдсон гэр бүлийн том охин нь БНСУ-д шархаа даалгүй нас баржээ 2020-08-10

Д.Нарангэрэл: Амны хаалтын хэрэглээ өдрөөс өдөрт буурч байна 2020-08-10