Мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав

Мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долоодугаар сарын 29-ний хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс үе шаттайгаар эхлүүлэх болсон билээ.

Тэгвэл ЕБС-ууд “Ковид-19” цар тахлын улмаас онцгой нөхцөл байдалд хичээллэхтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын удирдамж боловсруулахад шийдвэр гаргагч байгууллагууд санал солилцох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн 34-р дунд сургууль, Азийн сан, “WaSH Action” төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, “Ковид-19” өвчнөөс сэргийлэх олон талуудын хамтын ажиллагаа, бусад улс орнуудад хийгдэж буй туршлага, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахаар төрөөс баримталж буй чиглэлийн талаар хэлэлцэж, сургуулиудын төлөвлөгөөнд санал зөвлөмж өгөхөөр санал солилцлоо гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа 2020-08-11

Австрали Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах санал солилцов 2020-08-11

Хотын туурийг хамгаалалтад авч, судалгаа, малтлагын ажлыг төрөөс дэмжих шаардлагатай 2020-08-11

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг МАРГААШ шүүнэ 2020-08-11

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав 2020-08-11

Мэргэжлийн байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав 2020-08-11

Алтанбулаг боомт дахь хяналт, тандалтын ажил үргэлжилж байна 2020-08-11

Шинэ Зеланд улсад дотоодод нь халдвар бүртгэгдээгүй 100 өдөр өнгөрлөө 2020-08-11

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний зогсоолыг шинэчиллээ 2020-08-11

Түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборуудын ажил үргэлжилж байна 2020-08-11

Ерөнхий сайд Хэнтий аймгийн засаг даргыг сахилга хариуцлагыг чангатгаж, шуурхай ажиллахыг хүслээ 2020-08-11