Алтанбулаг боомт дахь хяналт, тандалтын ажил үргэлжилж байна
Хилээр зорчин орж ирж буй иргэдэд тавих хяналт, тандалтын ажил үргэлжилж байна. Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
ОХУ-аас иргэдээ татан авах үйл ажиллагаа эхэлсэн 8 дугаар сарын 7, 8, 9-ний өдрүүдэд нийт таван иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 100 иргэнийг ажиглалтад түр тусгаарлахаар Дархан-Уул, Орхон аймгуудад шилжүүлээд байгаа аж. Зохион байгуулалттайгаар иргэдээ татан авах эл үйл ажиллагааг гүйцэтгэхээр Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга хурандаа Н.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Алтанбулаг боомтод ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.