Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний зогсоолыг шинэчиллээ
“Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний зогсоолын их засварын ажлыг мэргэжлийн инженерүүдийн зураг төслийн дагуу орчин үеийн техник хэрэгсэл ашиглан, технологийн өндөр түвшинд “Төгс шал” компани хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Тус ангийн нисдэг тэрэгний зогсоол нь анх 1982 онд ашиглалтад орсон бөгөөд цаг хугацааны эрхээр элэгдэн хуучирч ашиглахад хүндрэлтэй байсныг шинэчлэн засварласнаар нисдэг тэрэгний хөдөлгүүрт гадны биет орох болон сүүлийн сэнсэнд эвдрэл гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, тоос шорооноос хамгаалах зэрэг нислэг, нислэгийн аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой ажил болсон аж.
Ийн тус анги 5000 гаруй м2 талбай бүхий шинэ зогсоолд нисдэг тэрэгнүүдээ байрлуулан энэ сарын 6-ны өдрөөс эхлэн ашиглаж эхэлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.