В.Путин: Манай улс “Ковид-19” вирустэй тэмцэх вакциныг бүртгэсэн анхны улс боллоо
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төв телевизэд өгсөн ярилцлагадаа коронавирустэй тэмцэх дэлхийн вакциныг албан ёсоор бүртгэсэн анхны улс ОХУ болсон тухай ярьжээ.
ОХУ-ын төрийн өмчит “Гамалея” судалгааны хүрээлэнгийн хөгжүүлж буй вакцины туршилтын ажлууд хангагдаж улмаар олон нийтийг вакцинжуулах бэлтгэлээ базааж буй аж.
“Коронавирустэй тэмцэх вакциныг ОХУ өнөө өглөө анх удаагаа албан ёсоор бүртгэлээ. Энэ вакцин маш үр дүнтэй, тогтвортой дархлаа тогтоох бүрэн боломжтой гэдгийг сдулагаа харуулж бана. Тиймээс бид бүртгэж байгаа юм. Гадаад улс орнуудад ч мөн адил вакцин хөгжүүлэлт өрнөж байна. Энэ вакцин бүтээх ажилд ахиц дэвшил гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаа” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ярьжээ.
Гэсэн хэдий ч ОХУ-ын вакцины шинжилгээ, түүний үр нөлөө, эмнэлзүйн шинж тэмдэг зэргээр ямар нэгэн судалгааны бүтээл, шинжлэх ухааны тайлбар гаргаагүй байна. Тиймээс ОХУ-ын хөгжүүлж буй вакцин үр дүнтэй гэдгийг батлах баталгаа байхгүй гэдгийг CNN онцолжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.