Чөлөөт бөх: Айсулуу Тыныбекова насан туршдаа тэтгэлэг авна
Киргизийн Засгийн газраас насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн тамирчиддаа сар болгон, насан турш нь тэтгэлэг олгох шийдвэр гаргажээ. Гэхдээ зөвхөн олимпын төрлийн аваргуудад олгох юм.
Одоогийн байдлаар Киргиз улсад энэ болзлыг хангасан ганц тамирчин байгаа нь 2019 оны дэлхийн аварга Айсулуу Тыныбекова юм. Тэрбээр сар бүр 20 мянган сом (ойролцоогоор 770 мянган төгрөг) авах болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.