Цар тахалтай тэмцэх бяцхан итгэл найдварын талаар ДЭМБ дурджээ
Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 20 сая давж, нас барсан тохиолдлын тоо 750 мянгад хүрэхэд ойрхон байгаа хэдий ч “COVID-19” цар тахалтай хийх тэмцэл бяцхан итгэл найдварыг тээсэн хэвээр байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.
“Бидний ихэнх нь харуусаж суугаа. Дэлхий дахины хувьд хүндхэн цаг үе тохиож байна. Гэсэн ч итгэл найдварын үр цухуйж байгаа бөгөөд улс орон, бүс нутаг, хот суурин хаана байгаагаас үл хамааран “COVID-19"-н дэгдэлтийг намжаахад хэзээ ч оройтохгүй” хэмээн тэрбээр хэлсэн байна. Ингэж мэдэгдэхийн зэрэгцээ тэрбээр тархалтыг эрт үед нь зогсоож чадсан Шинэ Зеланд, Руанда, Карибын тэнгис болон Номхон далайн арлын хэд хэдэн орноос үлгэр жишээ авахыг уриаллаа.
“Шинэ Зеланд бол коронавирустэй хэрхэн тэмцэх ёстойг харуулсан нэгэн тод жишээ юм. Миний уриалга маш тодорхой. Вирусийг дар, дар бас дахин дар” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.