ДБНХ-ноос ирэх намар болох байсан бүх тэмцээнийг цуцаллаа
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр онлайн хурал хийж, ирэх намраас тэмцээн уралдаан зохион байгуулна гэсэн шийдвэрээ цуцаллаа. Ингэснээр ес, аравдугаар сард болох байсан бүх тэмцээн зохиогдохгүй байхаар тогтов.
ДБНХ-ны Ерөнхийлөгч Ненад Лалович “Бид цар тахлын байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Тамирчдынхаа эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавих ёстой. Ямар ч аюулгүй болсон цагт л бөхчүүдээ барилдуулна” гэв.
Мөн ирэх арваннэгдүгээр сард болох Финландад залуучуудын ДАШТ, арванхоёрдугаар сард Сербид зохиогдох насанд хүрэгчдийн ДАШТ-ийг ч хугацаанд нь явуулах уу гэдэг талаар хуралдах гэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.