Мөөгний хордлого аюултай

Мөөгний хордлого аюултай

Хүнсэнд хэрэглэдэггүй мөөг идсэнээс, эсвэл хүнсэнд хэрэглэдэг мөөгийг буруу хатаасан, буруу боловсруулсан, буруу хооллосноос болж хордох тохиолдол бий.

Хар мөөг

Шинж тэмдэг: Элэг, бөөр, ходоод, гэдэс хордуулах үйлчилгээ нь эсийн мембраны ханыг сийрэгжүүлэн нэвчимхий болгох, эсийг хайлуулах. 6-24 цагт илэрч хүчтэй бөөлжинө. Цусаар гүйлгэнэ. Ус, давсны солилцооны хямрал, зүрх судасны хурц дутагдал, солиорол, 2-3 хоногт элэгний өөрчлөлт, элэг бөөрний дутагдлаар хүндэрнэ.

Авах арга хэмжээ: Ходоод угаах, давсан туулга, гемодиализ, гемосорбци, 20-30мг/кг липоев хүчил судсаар, 0.1% атропин арьсан дор, бөөлжих, гүйлгэх үед полиглюкин гэх мэт өндөр молекулт уусмалыг хүүхдийн кг жинд тааруулан судсаар, авахаас гадна шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээг хавсруулан хэрэглэнэ.

Үрчгэр мөөг

Шинж тэмдэг: Цус хордуулах үйлчилгээтэй цусны улаан бөөмийг задлан гемолиз үүсгэнэ. Огих, бөөлжих, гүйлгэх, цусаар шээх, элэг,  бөөрний дутагдал, цус задрах шинж илэрнэ.

Авах арга хэмжээ: Шингэн юүлэх, шээс хөөх, 4%- гидрокарбонат натрийг судсаар хийх, элэг бөөрний дутагдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх бусад шинж тэмдэг эмчилгээг хавсруулан хэрэглэнэ.

Эх сурвалж : MNB.MN 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.