Ханиад, томуу, КОВИД-19-ийг яаж ялгах вэ?

Ханиад, томуу, КОВИД-19-ийг яаж ялгах вэ?

Ханиад, томуу, КОВИД-19 нь өөр өөр вирусээр үүсгэгддэг ч ижил шинж тэмдэг илэрдэг байна.

Ханиад, томуугийн улиралд эдгээр өвчнийг хэрхэн ялгах вэ?

Коронавирусний халдвар авсан хүмүүст өндөр халуурах, удаан хугацаанд үргэлжлүүлэн ханиах, амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдах эсвэл өөрчлөгдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг аж. Хэдийгээр өндөр халуурах нь коронавирусний халдварын гол шинж тэмдэг ч томуугийн эсвэл өөр бусад халдварын үед ч мөн илэрдэг. Харин ханиад хүрэхэд халуурдаггүй гэнэ.

Томуу туссан хүний булчин шархирч өвдөх, даарч, жихүүрхэх, толгой өвдөх, бие сульдах, хоолой үрэвсэх, хамар битүүрэхийн зэрэгцээ ханиалгах шинж тэмдэг илэрдэг байна.

Хамрын ханиадны үед ханиах, хамар битүүрэх, нус гоожих, хоолой өвддөг бол халуурах, булчин шархирах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг туйлын ховор ажиглагддаг аж.

Коронавирусний халдвар авсан хүн ойр ойрхон, удаан хугацаанд үргэлжлүүлэн ханиалгадаг байна.

Амтлах, үнэрлэх чадвараа алдах нь энгийн ханиадны үед ажиглагддаг тул ийм шинж тэмдэг илэрвэл шинжилгээ хийлгэхийн эмч нар зөвлөжээ.

Найтаах нь коронавирусний шинж тэмдэг биш.
Коронавирусний халдвар авснаас хойш хоёр долоо хоногт, гол төлөв таван хоногийн дотор шинж тэмдэг нь илэрч эхэлдэг аж. Амьсгалахад хүндрэл гарвал заавал шинжилгээ хийлгэхийн эмч нар зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.